УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шүхэрчин болжээ

2015 оны 9 сарын 30

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг элдэв хэл аманд орооцолдох дуртай нэгэн гэж болно. Шанагаар гал унтраагч гэж хэсэг цоллуулсан тэрбээр нэг хэсэг туулайны анчин гэгдэж олон нийтийн шүүмжлэлийн бай болсон. Үүнээс өмнө шинэхэн бенз авсныгаа гайхууллаа гэж шүүмжлүүлээд авсан. Тэгвэл элдвийг сонирхож түүнээсээ болоод хэл аманд өртөж орхидог гишүүн маань хашраагүй бололтой шүхрийн спортоор хичээллэх болсон гэнэ. Тэр ч байтугай шүхэрчний гэрчилгээгээ гардан авчээ. Энэ талаар өөрийн цахим хуудснаа "Шүхэрчний гэрчилгээгээ гардан авлаа" хэмээн мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25546
0 эможи
keyboard_arrow_up