Дэд сайдуудыг өнөөдөр томилж магадгүй

2015 оны 9 сарын 28

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дунд дэд сайд нарыг томилох асуудал багтаагүй. Гэсэн хэдий ч өнөөдөр дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт зарим намууд дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулаагүй гэсэн шалтгаанаар хэлэлцэхгүй өнгөрсөн юм.

Тэгвэл одоогийн байдлаар АН болон ИЗНН-ууд дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулаад байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Мөнхдаш, Д.Цэрэнчимэг, Ч.Батцогт нарыг дэд сайд нэр дэвшүүлсэн. Харин зургаан сайдаас ганц ч квот авч чадаагүй ИЗНН-д эрх баригчид хоёр дэд сайдын квот өгсөн. Тэд мөн улс төрийн зөвлөлөө хуралдуулж З.Ган-Очир, Р.Булгамаа нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Дэд сайд нэр дэвшсэн Р.Булгамаа нь хуульч эдийн засагч мэргэжилтэй бол З.Ган-Очир нь уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжилтэй юм.

Ингээд эвслээс томилогдох дэд сайдуудын нэрс хараахан тодорхой болоогүй байна. Тэд энд Аж үйлдвэрийн болон Уул уурхайн дэд сайдад хүнээ нэр дэвшүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25471
0 эможи
keyboard_arrow_up