Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана
2014 оны 5 сарын 06

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хамгаалалтыг түдгэлзүүлэх тухай, хэлэлцэх эсэх/;
- Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Ажлын хэсэг байгуулах тухай;
- Бусад /Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн судалгааны дүнг хэлэлцэх, Тээвэр Хөгжлийн Банк болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулах, ажлын хэсэг байгуулах/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









2544
0 эможи