М.Зоригт гэрэл зурагчдын хүндэт ерөнхийлөгч болов
УИХ-ын алдарт зурагчин, твиттерийн үнэнч жиргээч, Зам тээврийн сайд М.Зоригт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд анхаарахаасаа илүү хаана, ямар агшин байгааг алдахгүйг хичээн, гэрэл зурагт буулгаж, түүнийгээ сошиалаар олон нийтэд хүргэдэг М.Зоригт сайдыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хүндэт ерөнхийлөгч болсныг зарим хүмүүс нүдээ олон “шагнал” гэж дүгнэж байгаа гэнэ.
Зарим нь түүнийг гэрэл зураг авах ажлынхаа чөлөөгөөр УИХ-ын ажлыг хийдэг гэж шоглох нь бий. Яадаг ч байлаа гэсэн М.Зоригт сайд сайн гэрэл зурагчин мөн үү гэвэл мөн.
Чуулганы хуралдаанд зургаан сайдын томилгоог хэлэлцэх үеэр салбарынхаа асуудалд анхаарал хандуулахгүй зураг авах ажлаа хийгээд байх вий гэсэн ангийнхаа нөхдийн асуултад “Би зураг авахгүй” гэж хариулсан ч гэлээ хоббигоо бол хэзээ ч орхихгүй нь мэдээж биз ээ.
Сонирхуулахад, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж, чадварлаг удирддаг бөгөөд тэрбээр ийн ангийнхаа сонирхолтой нэгтэй нөхрийг ийн холбоондоо уруу татаж, бүр хүндэт ерөнхийлөгч болгожээ.