Хөвсгөлийн МАХН-ын дарга С.Саранхүү Д.Тэрбишдагвад “матаас” бичиж байсан нь илэрчээ
МАХН-ын Д.Тэрбишдагва шадар сайд байхад Ху намынхан их омогтой эрэлхүүгийн дээр хүссэн хүнээ шийтгүүлж бас ажлаас нь халуулж чаддаг байжээ. Ямар ч байсан шадар сайдын мэдлийн МХЕГ, ОБЕГ зэрэгт “ногоон гэрэл”-тэй байсан аж. Хөвсгөл аймгийн МАХН-ын хорооны дарга С.Саранхүү нь шадар сайддаа “матаас” бичээд тэрийг нь матуулсан хүн нь олж аваад бүр нотариатаар батлуулаад нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаасан гээд хуулийн байгууллагад өгчихсөн хэрэг гарчээ. “Матсан матуулсан” хоёр хоюулаа нас чацуу жар шахаж яваа улс гэнэ. Матуулсан хүн нь аймгийн МХГ-д ажиллаж байсан Д.Лхагвасүрэн аж. МАХН-ын хорооны дарга нь шадар сайдад албан бичиг явуулж нутаг нэгтнээ “магтжээ”. Захидалд яг юу гэж бичсэн нь тодорхойгүй ч хохирогч насаараа төрд ажилласан миний хувьд хийх гаргах үйлдэл биш байсан гэж бухимдаж. Ямар ч байсан юм хум өгсөн авсан тухай байжээ. Үүнээс болж тэрээр МХЕГ-д хоёр ч удаа дуудагдан хот орж. Тухайн үеийн дарга С.Батмөнх нь “таны талаар олон таагүй, ёс зүйгүй зүйл сонсогддог, хамтран ажиллаж чадахгүй” гээд ажлаас нь халжээ. Тэтгэвэрт гарахын өмнөхөн ажлаасаа халагдсан тул сэтгэл санаагаар унаж улмаар бие ньмуудсанд урагшаа явж мэс засалд оржээ. Эмчилгээд нийт 25 сая төгрөг зарцуулсныг өөрийг нь “матаад” ганц сайн чадсан МАХН-ын хорооны даргаа нэхэж хүнд байдалд оруулжээ. Гэхдээ С.Саранхүү дарга “матаас” бичсэнээ бас ч бүрэн хүлээсэнгүй. Зөвхөн “Шадар сайд Д.Тэрбишдагва Танаа” гэж хаягласан захидалд Хөвсгөлийн МАХН-ын хорооны тамга, өөрийнх нь гарын үсэг зурагдсан байгаад л “гайхаж” үүний төлөө л уучлал гуйсан гэнэ. Техник технологи хөгжсөн үед энэ зэргийн хуурамч баримтыг хэн ч хийчихнэ гэж мэлзэж. Гэхдээ л асуудал хуулийн байгууллага хүртэл өндөр авангуут Д.Лхагвсүрэнтэй уулзаж уучлал гуйжээ. Гэтэл цаадах нь бүр буулгаж авахаар шийдэн бичгээр уучлалт гуй гэсэнд уучлалт гуйсан албан бичиг гарга өгчээ. Бичгэн уучлалтыг нь аваад 5 сая төгрөг өгвөл өргөдлөө татая гэсэнд МАХН-ын хорооны дарга унжсан тул хуулийн байгууллагаар шийдүүлэхээр болж. С.Саранхүү дарга шадар сайдад явуулсан бичиг нь хэрхэн нөгөө талын гарт орсонд одоо болтол гайхаж явна. Энэ хэрэгт намын хорооны ажитнууд нь сэжиглэгдэж байгаа бололтой. Түүнээс гадна албан бичгийг баталгаажуулсан нотариатчыг хардсэн гэнэ.