Г.Батхүү: Автомашиныг дотооддоо үйлдвэрлэх боломж, бололцоо бий

2014 оны 5 сарын 05

Хөгжингүй дэлхийн бусад орны хөгжлийн түүхийг аваад үзэхэд үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд тухайн үйлдвэрлэлийн үндсэн гол суурь болсон техник, тоног төхөөрөмж, түүхий эдийг дотооддоо боловсруулдаг, үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийг дэмжиж бодлогоороо хөгжүүлсэн түүх харагддаг. Монгол улсын хувьд төмөрлөг, машин үйлдвэрлэл, металл үйлдвэрлэх чиглэлээр нэлээд  ажлыг хийж байсан түүх бий.

Бид троллейбусыг үйлдвэрлэсэн. Экспортод гаргах чиглэлээр үйлдвэрлэх боломж байгаа.

 80-аад оны үеэр Монгол улсын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан металл боловсруулах, төмөрлөг машин засварын үйлдвэрүүдийн холбоо гэж байгууллага байгуулж энэ хүрээнд 200 гаруй инженер, техникийн ажилчдыг бэлтгэж, эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн туршилтын үйлдвэрүүдийг байгуулж, түүний дор олон металл боловсруулах үйлдвэр, авто засварын газрууд аймгуудад байгуулагдаж, Улаанбаатар хотод авто засварын үйлдвэрийн нэгдэл гэж байгууллага дороо авто засварын завод, чиргүүлийн үйлдвэртэйгээр ажиллаж байсан. Тэр үед  жилдээ 1000 гаран машинд их засвар хийж, 850 орчим чиргүүлийг үйлдвэрлэж, экспортод 450 орчим тонн авто машины эрэг, шураг, 800 орчим тонн  сэлбэгийг бид үйлдвэрлэж Дорнод Сибирь лүү нийлүүлдэг байсан өргөн туршлага бидэнд бий.

Ер нь Монгол улсын хувьд  үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал, нэн чухал. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, өндөр өртөгтэй, нэмүү өртөг нь Монголдоо шингэсэн бүтээгдэхүүн гаргах зорилтыг тавьж ажиллаж байгаа энэ нөхцөлд үе шаттайгаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд бид дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ядахдаа уул уурхайн бүтээгдэхүүнээ баяжуулсан хэлбэрээр гаргах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд олон төрлийн үйлдвэрийг байгуулах зайлшгүй шаардлага байгаа.

Монгол улс жилдээ 40-50 мянган суудлын автомашиныг импортоор оруулж ирж байна. Одоо Монголд 650 орчим мянган автомашин байгаа бол 40-50 мянган автомашин ороод жилдээ бараг 15-20 мянган хуучин автомашинууд металл болж гарч байгаа.
Монгол улсын хувьд төмөрлөг, машин үйлдвэрлэл, металл үйлдвэрлэх чиглэлээр нэлээд  ажлыг хийж байсан түүх бий.

Тэгэхээр 40-50 мянган автомашиныг авч үзвэл бидэнд жилдээ 4 орчим тэрбум төгрөгийн автомашиныг дотооддоо үйлдвэрлэх бололцоо, боломж бий. Суудлын, тэр тусмаа уул уурхайн зориулалттай автомашинуудыг бид дотооддоо үйлдвэрлээд эхэлвэл ямар хэмжээний валютыг хэмнэж, нэмүү өртгийг бий болгож, олон хүнийг ажлын байртай болгох нь ойлгомжтой.

Одоо бидэнд бусад оронд актлагдсан гэж ярьдаг 100-аас дээш мянга явсан гүйлттэй, манай улсын замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн боломжгүй буруу талдаа рультэй автомашинуудыг Монголд оруулж ирэх биш магадгүй дотооддоо тэдний оруулж ирж байгаа үнэд оруулах, дүйцэхүйц хэмжээний, хямд үнэтэй шинэ загварын автомашинуудыг дотооддоо үйлдвэрлэх боломж, бололцоо байна.

Төмөрлөг, Машин, Үйлдвэрлэлийн холбоо машин үйлдвэрлэлийн чиглэлээр сүүлийн гурван жил ажиллаж байна. Бид троллейбусыг үйлдвэрлэсэн. Экспортод гаргах чиглэлээр үйлдвэрлэх боломж байгаа. Сүүлийн үед нийтийн тээвэрт зориулсан автобусыг үйлдвэрлэж эхэлж байна. ингэхийн тулд эхлээд мэргэжилтэй, боловсон хүчнээ бэлтгэх, сайн техник, технологи боловсруулах зэрэг олон асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2520
0 эможи
keyboard_arrow_up