УИХ-ын О.Баасанхүү гишүүн өнөөдөр төрсөн байна
2014 оны 2 сарын 07
Өнөөдөр Шинийн 8-ний билэгт сайн өдөр. Энэ өдөр Монголчууд гандантэгчинлэн хийдээр явж засал номоо хийлгэж, энд тэнд бэр гуйх, хүүхдийн сэвлэг үргээх ёслолууд болдог. Тэгвэл Шинийн 8-ний энэхүү билэгт сайн өдөр О.Баасанхүү гишүүний төрсөн өдөр тохиож байгаа аж.
Тэрбээр өөрийн төрсөн өдрөө хайрт хань, үр хүүхэдтэйгээ тэмдэглэж, мөн төрүүлж өсгөсөн ээж, аавдаа бэлэг барьдаг жишигтэй. Тэгвэл өнөөдөр ч тэрхүү уламжлалаараа гэр бүлтэйгээ тэмдэглэнэ гэдгээ хэллээ. Юутай ч О.Баасанхүү гишүүнийг дэмжиж явдаг, үзэл бодолтой нь санал нэгддэг зарим иргэд түүнд баярын мэндчилгээг хүргэсээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
252
0 эможи