Ц.Оюунгэрэл: Авлигатай тэмцэх газар УИХ-ын толгой дээр гараад суучихсан байна

2015 оны 9 сарын 15

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хуулийн 9 дүгээр зүйлд хориг тавиагүй учир хориг тавиад хүсээд байгаад зүйлүүдийг нь оруулах боломж алга. Өнөөдөр бид хоёр заалт дээр авсан хоригийг авлаа гэж үзэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч чадахгүй. УИХ яагаад ийм хоёр нүүртэй болж Ерөнхийлөгч бөөрөнхий хориг тавьсан юм бэ. Хууль хяналтынхан бидэнд дарамт үзүүллээ. АТГ нь Онцгой бүрэн эрхт газар шиг үйлдэл хийж байна. Парламентын хууль тогтоох газарт АТГ нөлөөлж байна. Хууль санаачлаад оруулж ирсэн УИХ-ын гишүүн рүү твиттерээр зохион байгуулалттайгаар дайралт хийж байгаа.  Өндөр технологи ашиглаж хүнийг доромжилж байна шүү дээ. Өөрсдийгөө тэгэж их хамгаалдаг. АТГ хууль, шүүхийн байгууллагыг бүгдийг нь атгандаа оруулжээ. Тэр бүү хэл УИХ-ын толгой дээр гараад суучихсан байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: - Бид үүсээд байгаа бодит нөхцлийг ярих хэрэгтэй. Хууль тогтоох байгууллагын дээр гарсан байгууллагыг шийдэх ёстой. Бид олон удаа ярьсан. Хэлмэгдүүлэлт аль эрт явчихсан. Ах, дүү, амраг садан, туслах, зөвлөхүүдээр нь явчихсан. Ерөнхийлөгч маш их хохирол учруулсан асуудлыг өөрөө өршөөчихдөг. Жирийн иргэдийг яагаад өршөөж болдоггүй юм бэ. Тийм эрхэлчихсэн юм гэж юу байдаг юм бэ. УИХ-ын хууль тогтоох эрх рүү халдаж байна. Өнөөдөр хэсэгчилж байна гэдэг нь үгүй. Үндсэн дээрээ гол цөмийг нь аваад хаячихлаа. Ийм байж болохгүй. АТГ өөрсдөө яагаад улс төржүүлээд байгаан. 114 хүний холбогдолтой 350 тэрбумын хохирол учруулах хүмүүс өршөөгдөх нь байна шүү гэж ямар учиртай мэдээлэл тараав. Байнгын хорооны хурал дээр хоёр гишүүний нэр хэлж байсан. Өнөөдөр яагаад нэг гишүүн болоод ороод ирэв. Тэр нууц материалын дотор нь хохирогч байхгүй. Холбогдогч нь байхгүй материал оруулж ирж байна. АТГ-ын гаргаж өгсөн судалгааг яаж үнэн гэж итгэх юм бэ  гэж асуулаа.

Түүний асуултад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр хариулахдаа: -"Хууль их онцлог гарсан. Ерөнхийлөгчийн хориг тавихыг хүссэн хэргүүд нь 4,1 дотор байгаа. Гэхдээ энэ дотроосоо тодорхой хэргүүдийг аваад хаалттай зүйл ангид оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж: - Таны байнгын хороонд гаргасан хүсэлтийн дагуу Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрлийн дагуу боломжит судалгааг дэлгэрэнгүй хүргүүлсэн гэлээ. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:- Бид энэ мэдээллийг авах ёстой. 350 тэрбум нь 32 тэрбум болж хувирсан байна. УИХ-ын хоёр гишүүний хоёр гишүүн гэж байсан. Өнөөдөр 1 гишүүн шалгагдаж байгаа гэж хэллээ. Ямар үндэслэлээр 32 тэрбум улсын төсөвт орно гэж шалгагдаж байгаа хэрэгт хандаж байна вэ  гэж асуулаа.

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж "Манай байгууллагаас 32 тэрбум 415 сая төгрөгийн хохиролыг гарна гэж байнгын хорооны хурал дээр хэлсэн. Тэр 350 тэрбум гэдэг мэдээллийг бид өгөөгүй" гэж хариуллаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25160
0 эможи
keyboard_arrow_up