З.Баянсэлэнгэ: Гишүүдийг доромжилдог хэн юм чи, зайл

2015 оны 9 сарын 08

       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд Ерөнхиийлөгчийг тавьсан хэсэгчилсэн хоригийн талаар хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаан ширүүн болж, багагүй маргаан дагуулсан юм. Байнгын хорооны хуралдаан эхлэх үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн дуу байнгын хороогоор хадав. Тэрээр нилээд бухимдангуй “Үнэндээ Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу” гэв. Түүний хариуд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хуулийн байгууллага хэн нэгний, нам эвслийн захиалгаар ажиллаж, өс хонзон авах хэрэгсэл болсон нь 100 хувь УИХ-ын буруу. Эрүүгийн хуулиа яаралтай шинэчлэх хэрэгтэй” хэмээн саналаа хэлсэн юм. Нөгөөтэйгүүр АН болон МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг дэмжих нь зүйтэй хэмээн бүлгүүд дээрээ дэмжсэн бөгөөд үүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бухимдаж  байгаа нь илт байв.

Дээрх асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Өнөрбаяр “Хөнгөн, хүнд, онц ноцтой гэмт хэрэг, авлигын хэрэг энэ бүгдийг нэг уутанд хийж, өршөөл үзүүлэхээр заасан нь бэрхшээлтэй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавихдаа зүйл заалт бүрээр нэг бүрчлэн тасалж тавьсан. Бичиг үсэг тайлагдсан хүнд ойлгомжтой” хэмээн хариулт өгөхөд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Зайл. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Ийм нөхдүүдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач" гэв. Үүний цаана намын дарга Н.Энхбаярынхаа эрх ашгийг хамгаалах хүсэл сонирхол байгаа нь илт.  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Чи хэнийг хамгаалаад байгаа юм бэ, та нар хэн юм бэ” гэх үгийг З.Баянсэлэнгэ гишүүнд хэлж хоорондоо багагүй маргалдаад амжсан юм. Н.Энхбаярт Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн, энэ асуудалд УИХ ч хүртэл хүндэтгэлтэй хандсан гэдгийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлээд амжсан юм. З.Баянсэлэнгийн энэ авиргүй үйлдлийн цаана Өршөөл үзүүлэх тухай хуулийн Н.Энхбаярт хамаарах зүйл заалтад нь Ерөнхийлөгч хориг тавьснаас үүдэлтэй хэмээн ажиглах нэг нь байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24968
0 эможи
keyboard_arrow_up