М.Батчимэг гишүүн, зөвлөх асан з.пагмажавын талаар мэдээлэлгүй байгаа гэнэ

2015 оны 9 сарын 08

    УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноожээ. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон гэх мэдээлэл цацагдаад буй билээ.
З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм байна. 

Иймээс энэ асуудлаар М.Батчимэг гишүүний туслахаас тодруулахад “гишүүн одоогоор мэдээлэлгүй байгаа, нягталж үзчихээд мэдээлэл хийх болов уу” хэмээх товч хариулт өгөв. Юутай ч энэ мэдээллийг шууд үгүйсгэсэнгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24956
0 эможи
keyboard_arrow_up