Б.Гарамгайбаатар: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжинэ

2015 оны 9 сарын 07

   УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр  хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “АН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаатай холбоотойгоор хэлэлцэж байгаа асуудлаар хуралдлаа. Үүнд, Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын оруулсан мэдээлэлтэй танилцсан. Ерөнхий сайд Засгийн газрын хуулийнхаа хүрээнд асуудлаа оруулж ирж байгаа учраас ямар нэг асуудал бүлэг дээр гарсангүй. Хоригийн асуудлыг хүлээж авах эсэх асуудлаар АН-ын гишүүд нухацтай ярилцсаны дүнд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Хоригийг хэлэлцэх явцад өөрчлөлт оруулах эсэхэд тухайн үед нь бүлгээрээ ярилцаж, байр сууриа илэрхийлье гэж тогтсон” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултад өглөө.

-Хоригийг хүлээж авбал Өршөөлийн тухай хууль хэр өөрчлөгдөх вэ? Хичнээн хүн Өршөөлийн хуулиас хасагдах вэ? Комиссыг ахалж байгаа Д.Ганбат гишүүнээс асууж байна?

-Хоригийг хүлээж авсан учир маргааш Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэх болно. Хоригийг хүлээж авснаар 160 гаруй хүний асуудал дахиж хэлэлцэгдэх болно. Бусад нь хуулийнхаа дагуу л яригдаад явна.

-Өнөөдөр ээлжит бус чуулган зарласан нь хууль бус байсан гэж МАН үзсэн?

-Өнөөдрийн зарлагдсан ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан хууль бус байгаагүй. Хууль ёсны дагуу явагдаж байгаа. УИХ-ын дарга гадаад айлчлалд явахынхаа өмнө албан ёсны шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг ээлжит бус чуулганыг удирдахыг даалгасан байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24928
0 эможи
keyboard_arrow_up