Ээлжит бус чуулганы тов гарчээ

2015 оны 8 сарын 28

     Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх тухай хэвлэлийнхэн мэдээлж байгаа. Харин ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах тов тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

УИХ-ын дарга Засгийн газрын зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор багтан өргөн барих ёстойг сануулсан албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Тэгвэл ээлжит бус чуулганыг ирэх сарын 7-нд зарлан хуралдуулахаар тогтжээ.

Эхний ээлжинд ээлжит бус чуулганаар Засгийн газрын зургаан сайдыг томилох бол дараа нь Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24698
0 эможи
keyboard_arrow_up