С.Ганбаатар: ”Давхар дээл”-ийн хуулийг дахин санаачлах болно
2014 оны 5 сарын 02
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг дахин өргөн барихаар болоод байгаа юм байна. Тэрээр уг хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар илүү боловсронгүй болгох аж.
Дашрамд дурдахад тус хууль нь Ерөнхийлөгчийн санаачилсан хэлбэрээр УИХ-ын гишүүд болон сайд нарын дунд нэлээд маргаан өрнүүлж, талцуулсны эцэст эцсийн хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй байсан билээ. Харин түүний өргөн барихаар зэхэж байгаа хуулийн төсөл нь долоодугаар сарын 1-ээс эхэлж хэрэгжихээр байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2462
0 эможи