Н.Батцэрэг: АН оногдсон квотдоо сайд нараа тодруулж чадахгүй байна
2015 оны 8 сарын 25
“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Эвслийн бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй байгаа гэдгээ тус хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн сайд нарын асуудал дээр “Шударга ёс” эвсэл ямар нэгэн хаалт хийгээгүй гэдгээ онцолсон юм. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Манайх өөрт оногдсон квот дээрээ сайд нарынхаа нэрийг тодруулсан. Харин АН өөрт оногдсон квотдоо сайд нараа тодруулж чадахгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Сайдаар асуудлыг гацаах сонирхол алга” хэмээн мэдэгдсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24592
0 эможи