З.Энхболд: Зургаан сайдыг нэрийг өргөн барихыг хүлээж байна

2015 оны 8 сарын 21

      УИХ-ын дарга З.Энхболд дөнгөж сая өөрийн цахим хуудсанд "Ерөнхий сайдыг 6-н сайдын нэрийг өргөн барихыг хүлээж байна. Өргөн баригдмагц сайд томилох, өршөөлийн хуульд тавьсан хориг хэлэлцэнэ" гэж мэдэгдлээ.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг өнөөдөртөө багатаж өргөн барих эсэх нь эргэлзээтэй байна. Ингэж цаг алдах болсон нь АН-ын бүлгийн гишүүд сайдад нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарыг дэмжээгүйтэй холбоотой юм. Тус бүлгийн гишүүд дээрх хүмүүсийг дэмжээгүй учраас Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд сайдад нэр дэвшигчдийг дахин тодруулах шаардлага гараад байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг гологдсон учраас Г.Батхүүг дэвшүүлэх асуудал хөндөгдсөн гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24522
0 эможи
keyboard_arrow_up