Х.Тэмүүжин: Бид сүүдрийн эдийн засагтай байна

2014 оны 5 сарын 02

Энэ мөчид Улсын Их Хурлын гишүүд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Уг хуулийн төсөлтэй  холбоотойгоор  Х.Тэмүүжин гишүүний байр сууриа илэрхийллээ.

 

Тэрээр эдийн засгийн өршөөл зайлшгүй хэрэгтэй. Учир нь бид сүүдрийн эдийн засагтай байна. Хэрэв эд хөрөнгө нь ил гарвал хууль цагдаагийнхан хураадаг зүй тогтол бий болоод байна. Нуугдаж байгаа хөрөнгө оруулалтыг ил болгож айдасгүй болгох хэрэгтэй.

Монголд их айдас бий болсон. Мөнгөтэй хүмүүс рүү их дайрдаг болсон. Зураас татаад энэ хуулиа өмнө үйлчлэхгүй гээд цагаан талбай үүсгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,энэ сонолтын өмнө бид ирсэн. Илүү ил тод иргэнлэг, хүмүүнлэг болгох шаардлага ирээд байна. Шинэчлэл нь жирийн иргэнд айдас авчирдаг дарамталдаг бол энэ шинэчлэлийн хэрэг байна уу үгүй юу. Төр хэзээ  баялаг бүтээдэггүй юм гэж энэ төслийг дэмжижи байгаагаа илэрхийллээ.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2436
0 эможи
keyboard_arrow_up