Д.Зоригт: Эдийн засгийн өршөөл нь татвараа агуулсан том өршөөл
Энэ мөчид Улсын Их Хурлын гишүүд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Д.Зоригт гишүүний байр сууриа илэрхийллээ. Өршөөлийн хууль нь үндсэн 3 янз бий. Тодруулбал, улс төрийн, эдийн засгийн, татварын гэж ангилж болно. Эдийн засгийн өршөөл нь татвараа агуулсан том өршөөл байдаг. Улс орон хууль тогтоомж, эрүүгийн хуулиа шинэчлээд, татвараа шинэчлээд өөрөөр хэлбэл, нэг зураас тогтоод түүнээс өмнөхийг тооцохгүй гэж явах бол үр дүн сайтай гэж үздэг байна.
Мөн сүүдрийн далд эдийн засгийг ил болгодог улмаар гадаад дотоодод нуугдсан мөнгөн хөрөнгийг ил тод болгодог татварын бааз суурь өсдөг, субьект өсдөг гэсэн давуу талууд олон бий. Саад нөлөө нь эрх зүйн шинэчлэлтэйгээ хамт цогцоор нь хийхгүй бол үр нөлөө их муу байдгийн байна. Шудрагаар татвар төлж байсан байгууллага хохироод үлдэх, дараагийн өршөөлийг хүлээх асуудал гардаг байна. Уруудаж дордож байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдээ төр нэгэнт дэмжих хэрэгтэй.
Улс төрийн байр сууринаас жижиг бизнесүүдийг хорьдог хохироодог асуудлыг шийдэх хэрэгтэй байна.