Сайдууд хэзээ тодрох вэ?

2015 оны 8 сарын 12
 “Шударга ёс” эвслийн хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, засгийн асуудлаас өмнө Өршөөлийг хуулийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын албан ёсны вэб сайтад “Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батална”  гэж мэдээлжээ. Эндээс харахад Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдын оронд томилох сайдуудынхаа нэрийг өнөөдөр УИХ-д өргөн барьж магадгүй байна.

“Шударга ёс” эвслийн шийдвэрийг харж, бүлгийн хуралдаанаа хийж чадахгүй хоёр хоносон Ардчилсан намынхан хэнийг сайд болгохоо ямар ч байсан эхний байдлаар тохиролцсон байна.    МАН-ын зургаан сайдын оронд  хэн гуравдугаар ээлжийн хоолонд орох вэ гэсэн янз бүрийн таамаглал өнгөрсөн өдрүүдэд хэвлэлээр цацагдсан. Үнэндээ МАН-ын зургаан сайдыг огцруулах чуулганы хуралдаанд Ө.Энхтүвшингийн хэлсэн “Энэ хаваржин МАН-ыг хөөнө гэж  улстөржсөн. Зургаан сайдынхаа нэрийг аль хэдийн тодруулчихсан байх ёстой шүү дээ” гэсэн тайлбар ч үндэслэлтэй юм.

МАХН-ынхан  Өршөөлийн хуулийг засгийн асуудлаас өмнө УИХ-аар батлуулах гэж зүтгэн, түүнийгээ өчигдөр ёсоор болгуулсан нь учиртай.

Ямар ч байсан Сангийн сайдад Р.Амаржаргалын нэрийг өргөн барихаар АН-ынхан тохиролцож. Мэргэжлийн хүнээр Сангийн яамыг удирдуулах ёстой гэж АН-ын фракциуд тохиролцсон бололтой. Харин Зам тээврийн яаманд Я.Санжмятав очихоор болжээ. Зам тээврийн яам  дандаа  МоАХ буюу Х.Баттулгад ногддог байсан бол энэ удаа Алтангадаст очиж байгаа бололтой. Харин Хөдөлмөрийн яамыг Л.Эрдэнэчимэгт өгөхөөр болсон гэх.

“Шударга ёс” эвслийн хувьд  Шадар сайдын суудлыг Н.Энхбаярт юм уу, түүний хүүд өгөхөөр МАХН ярилцсан гэнэ. МАХН-ынхан  Өршөөлийн хуулийг засгийн асуудлаас өмнө УИХ-аар батлуулах гэж зүтгэн, түүнийгээ өчигдөр ёсоор болгосны учир энэ гэлцэх.  Харини Барилга хот байгуулалтын яамыг О.Баасанхүүд, үлдсэн БОАЖЯ-ыг МҮАН авч сураг байна. Гэхдээ ИЗНН-ийнхэн Байгаль, орчин аялал жуучлалын яамаа дахиж авах сонирхолтой байсан бололтой.

Бие даагчдад АН-аас сайдын суудал амласан ч тэд "Ч.Сайханбилэгийн танхимд ажиллахгүй" гэж хариу өгснийг Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлийнхэнд хэлсэн.  Гэхдээ Б.Болорчулуунд байнгын хороо, харин С.Ганбаатар, Ц.Даваасүрэн хоёрт өөрийн хүмүүсээ дэд сайдаар томилуулах тохиролцоог АН-ын дарга хийсэн гэсэн мэдээлэл бас явж байна.

Гэхдээ энэ бол эцсийн хувилбар биш. Хэн сайд болох нь өнөөдрөөс тодорч магадгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24255
0 эможи
keyboard_arrow_up