АН-ын сайд нарын нэр тодорчээ

2015 оны 8 сарын 10

МАН-ын зургаан сайдыг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Засгийн газрын тэргүүн орных нь сайд нарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д энэ долоо хоногт оруулж ирэхээр болжээ. АН ямар фракцаас, хэнийг сайд болгох талаар багагүй хугацаанд ярилцаж, цөөнгүй гишүүний нэртэй жагсаалт гаргажээ.

Эндээс Сангийн сайдад “Алтангадас”-ын Я.Санжмятав, Зам тээврийн сайдад МоАХ-ын Л.Эрдэнэчимэг нарын нэр хүчтэй яригдаж байна. Үүний зэрэгцээ АН бүлгийн хурлаараа УИХ-д хоёроос доошгүй удаа сонгогдсон, сайдын албан тушаал хашиж байгаагүй гишүүдээ сайд болгохоор ярилцаж, санал нэгтэй тохиролцжээ.

Уг шалгуурт УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Баярсайхан, М.Зоригт нар тэнцэж байгаа аж. Тэгэхээр дээрх гурван гишүүний аль нэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд эсвэл Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох бололтой.

Бие даагчдын хувьд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөдөлмөрийн сайдын суудалд суух нь тодорхой болсон байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сайд нарын нэр ирээгүй байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24189
0 эможи
keyboard_arrow_up