Давхар дээлийг тайлахгүй
2014 оны 5 сарын 01
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.01/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар дөнгөж сая гишүүд давхар дээлээ тайлах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн 74 нь ирсэн байсан бөгөөд санал хураалт болоход гишүүдийн 39 нь татгалзсанаар хагас жил шахам яригдсан давхар дээл тайлах асуудал тайлагдахгүй боллоо.
Энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд хүртэл хагас жил шахам ярьсан яриа ямар ч утгагүй боллоо гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2381
0 эможи