УИХ-ын таван байнгын хороо хаврын чуулганы үйл ажиллагаагаа тайлагналаа
УИХ-ын гишүүд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан жагсаалтынхаа 80 хувьтай тэнцэх хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.
Тодруулбал энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төслийг өргөн барьснаас 136-г нь хэлэлцэн баталдсан, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хэд хэдэн хууль тогтоомжийн төслийг шийдвэрлэсэн байна.
Энэ сарын 10-нд хаврын чуулган завсарлахад дараах 5 байнгын хороо ажлын тайлангаа танилцууллаа.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод ажлын тайлангаа танилцуулсангүй.
№ |
Байнгын хорооны нэр |
Байнгын хорооны дарга |
Гишүүдийн ирц |
Хэдэн удаа хуралдсан |
Хэдэн асуудал хэлэлцсэн |
Чуулганы нэгдсэн хуралдаанд хэдэн хууль, тогтоол хэлэлцүүлсэн |
Хэдэн тогтоол баталсан |
Бусад ажлууд |
1 |
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан |
УИХ-ын гишүүн Д.Батцогт |
73.8 хувь |
12 |
25 |
3 хууль, 1 тогтоол, 17 санал дүгнэлт, 3 танилцуулга, 75 зарчмын зөрүүтэй саналын томьёолол |
10 тогтоол баталснаас хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан 9, Засгийн газарт чиглэл өгсөн нэг тогтоол байна. |
2 хэлэлцүүлэг, 5 зөвлөлдөх уулзалт, 14 уулзалт зохион байгуулсан. |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
А.Бакей |
|
10 |
74 |
65 хуулийн төсөл хэлэлцсэнээс 29 төслийг өргөн барьж, УИХ-ын тогтоолын 5 төсөл хэлэлцжээ. |
3 |
2 хэлэлцүүлэг, 2 чуулга уулзалт, 11 удаагийн сургалт, |
3 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Су.Батболд |
63.2 хувь (Дэд хооооны ирц 66.6 хувь) |
9 |
18 |
6 хуулийн төсөл, 29 зарчмын зөрүүтэй саналын томьёолол |
4 тогтоол баталснаас хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах 2, Засгийн газарт чиглэл өгсөн 2 тогтоол |
Туул голын бохирдол сэдвээр нэг хэлэлцүүлэг |
4 |
Өргөдлийн байнгын хороо |
О.Баасанхүү |
|
|
9889 иргэний өргөдлийг багцлан шийдвэрлүүлж, 304 хүсэлтийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлтийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн. |
|
|
482 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 168 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа. Мөн тус байнгын хорооноос 194 албан бичиг явуулж, 198 албан бичиг хүлээн авч шийдвэрлэжээ. |
5 |
Эдийн засгийн байнгын хороо |
Ж.Батсуурь |
|
15 (Байнгын хорооны ажлын хэсгүүд 80 орчим удаа) |
40 (Давхардсан тоогоор) |
13 хууль, 6 тогтоолыг эцэслэн батлуулж, олон улсын 5 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, 2 хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. |
|
Хяналтын чиглэлээр 7 ажлын хэсэг шинээр байгуулагдсан. |
Хэлэлцсэн гол хуулиуд
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан
· Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
· Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн байгуулалтын байнгын хороо
· Нийтийн сонсголын тухай хууль
· Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
· УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоол
· Хууль тогтоомжийн тухай хууль
· Захиргааны ерөнхий хууль зэрэг нийт 14 хууль батлан гаргасан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж, ахуйн байнгын хороо
· Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
· Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
· Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай
· Газрын тухай хууль
Эдийн засгийн байнгын хороо
· Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль,
· Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
· Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
· Төрөөс аж үйлдвэрийн болон Эрчим хүчний талаар баримтлах бодлого
· Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон.