УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэлнэ

2015 оны 7 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

 

1.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол;

 

2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

 

-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

 

3.Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

 

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

 

4.Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

 

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

 

5.“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

 

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

 

6.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

 

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

 

7.Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

 

-Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

 

8.Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

 

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯР танилцуулна.

 

9.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

 

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

 

10.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

 

-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

 

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23646
0 эможи
keyboard_arrow_up