Д.Батцогт дарга Боловсролын салбарын талаарх мэдээлэл сонслоо

2014 оны 5 сарын 01

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Боловсрол шинжлэх ухааны яамны төлөөлөгчдийг өчигдөр  Төрийн ордонд хүлээн авч уулзан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн баригдсантай холбогдуулан  мэдээлэл авлаа.

Уулзалтад Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУ-ны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийн багийн ахлагч Н.Норжхорлоо, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал зэрэг албаны хүмүүс оролцлоо. БШУ-ны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа бүх нийтэд тэгш хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг тусгасан тухайгаа дуулгасан.

Байнгын хорооны дарга мэдээлэлтэй танилцсаныхаа дараа холбогдох албаныханаас асуулт асууж, санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2335
0 эможи
keyboard_arrow_up