Хуулийн төсөл дэмжлэг авалгүй унаж байгаа нь МАН-тай холбоотой

2015 оны 6 сарын 22

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийн бага хийж, мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаас өмнө хийсэн гэрээг эргэж харж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгааг дуулгалаа.

Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан ч бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүй аж.  Учир нь намын дарга З.Энхболд зарим гишүүдийн хамт хөдөө ажиллаж байгаа юм.

АН болон МАН хамтарч Засгийн газар байгуулснаар УИХ-д 73 гишүүнтэй томоохон бүлэг байгуулсан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан олон хуулийн төсөл дэмжлэг авалгүй унаж байгаа нь МАН гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой гэж АН-ын бүлэг дүгнэжээ.

Мөн тус намаас хийсэн санал асуулгад оролцсон иргэдийн 63 хувь нь хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжихгүй гэсэн байна.

Хэрэв АН гэрээг дүгнэж, МАН гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл гэрээг анхлан санаачилж байгуулсан субьектын хувьд дангаараа гэрээ цуцлах эрхтэйг ч бүлгийн дэд Ш.Түвдэндорж хатуу анхааруулсан.

Харин яагаад хоёр намын байгуулсан гэрээг эргэж харах болсон талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хамтарсан Засгийн газрын явц тааруу байна.  Тэд эдийн засгийн хүндрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. МАН “Бид хамтдаа” гэх компанит ажлыг орон нутагт эхлүүлсэн. Засгийн газрын гишүүн болох Сангийн сайд болон БОНХ-ийн сайд нар Засгийн газраа шүүмжилсэн яриа хийгээд явж байна. Энэ нь бидний байгуулсан гэрээнд нийцэхгүй. Тэд тойрогтоо ажиллахыг бол үгүйсгэхгүй. МАН гол гол яамдыг толгойлж байгаа ч Засгийн газрын ажил төдийлөн урагшлахгүй байна. МАН тээг л болж байна. Эдийн засаг муу дээр улам муутгаж, явуургүй тоглоом хийж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 50 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй. Зөвхөн албан тушаалын хуваарилалт л 100 хувь биелсэн” гэсэн юм.

Хамтарсан Засгийн газарт МАH-ын 7 сайд ажилладаг. Тэд Засгийн газраас гарсан ч Засгийн газрын олонхийг бүрдүүлээгүй тул гүйцэтгэх засаглалын аппарат тогтвортой ажиллана гэж АН-ын бүлгийн дарга нар онцлоод, МАН-ын 7 сайдыг “Дургүйд хүчээр” гэсэн байдалтай ажиллаж байгааг ч шүүмжилсэн юм.     

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23152
0 эможи
keyboard_arrow_up