Х.Тэмүүжин: Намайг юу гэж хэлэх, юу гэж хардах нь нийгмийн асуудал

2014 оны 4 сарын 30

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлын дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс сүүлийн үеийн асуудлаар  тодруулга авснаа хүргэж байна.

 

Ер нь аливаа шинэчлэлийн үйл явц гэдэг бол тийм ч хялбар хийгдэх ажил биш юм. Тэр дундаа хаалттай хууль эрхзүйн салбарт шинэчлэл хийнэ гэдэг бол том сорилт, том эсэргүүцэлтэй тулгарна. Тийм учраас би энэ асуудалд нэг их санаа зовохгүй байгаа. Энэ бол байдаг л үзэгдэл. Зүүн Европын улс орнуудад энэ үзэгдэл гарч л байсан. Харин тэрний нэг нь Монголд давтагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ сорилтыг би давж гарч байж  шинэчлэл амжилттай болох юм.

Би албан ёсоор тодорхой байр сууриа илэрхийлэх болно. Надтай холбоотой зарим асуудал хуулийн байгуулагуудаар шалгагдаж зарим зүйл нь өөрөө шууд ил болох бололцоогүй мэдээллүүд байгаа учир би шууд дэлгэрэнгүй тайлбар хийх боломжгүй байна.

Та бүхэн шинэчлэлийн тухай тодорхой хугацаанд тэвчээртэй хүлээх юм бол бодитой үнэн төрх ил болох юм. Тийм учраас би яарах шаардлагагүй гэж бодож байна.

Харин хов жив, хэн нэгнийг гүтгэх асуудал  Монголд улсад харьцангуй  бага болж байгаа. Энэ асуудалд нөгөө талдаа сэтгүүлчид мэргэжлийн захиалгат зүйлээс хол, ангид байх ёстой. Аливаа мэдээлэл баримттай тухайн асуудлыг үнэнээр илэрхийлсэн байвал зохиолтой.

Өнгөрсөн 14 хоногт маш олон иргэд надад хүчтэй урам өгсөн. Мөн маш олон сэтгүүлчид ямар ч захиалгат мэдээлэл биш өөрийн итгэл үнэмшлээр намайг дэмжсэн юм. Тийм учраас үг хэлэх эрх чөлөө өрөө нээлттэй байх нь яагаад, ямар нэгэн хүчирхийллээс илүү үнэ цэнэтэй гэдгийг л олж харсан.

Эцэст нь хэлэхэд намайг юу гэж хэлэх нь, юу гэж хардах нь надад зориулж ямар үг  хэлэх нь энэ нийгмийн асуудал юм. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө хатуу зогсох нь Хууль зүйн сайдын хийх ёстой ажил юм.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2301
0 эможи
keyboard_arrow_up