Хоёр хуулийн төсөл өргөн барилаа
2014 оны 4 сарын 30
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нараас хуулийн төслүүд өргөн барилаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хууль болон зөрчлийн хуулийн төслийг өргөн барьлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2296
0 эможи