УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Буянт-Ухаа 2” хорооллын ажлын явцтай танилцлаа

2015 оны 6 сарын 08

УИХ-ын гишүүн Н.Батбаяр 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын ажлын явцтай танилцаж  хамтын ажиллагаа хийгээд бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтын талаар ярилцлаа. УИХ-ын гишүүн болон бусад албаны хүмүүсийг ТОСК болон ҮББК-ийн удирдлагууд хүлээн авч, бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ “Бид “Чингис” бондоос санхүүжиж байгаа бүтээн байгуулалтын гол төслүүдтэй танилцаж явна. “Буянт-Ухаа 1, 2” хороолол бол “Чингис” бондын гол төслүүдийн нэг. Газар дээр нь ирж, ҮББК ажлаа сайн хийж байгааг харлаа. Монголын барилгачид ур чадвараа харуулж, нэгдэн нийлж томоохон хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж чаддагаа харуулж байгаа нь сайн хэрэг. Гэтэл төр үүргээ биелүүлэхгүй, санхүүжилтыг гацааж болохгүй. Бүтээн байгуулалт хийж байгаа төслүүддээ цаг алдалгүй санхүүжилтийг өгөх хэрэгтэй” гэж дурьдлаа.

Мөн үеэр ҮББК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батжаргал “ҮББК-ийн нийт бүрэлдэхүүн төр засгийнхаа өмнө амласан амлалтдаа хүрж чадсан гэж бид бодож байна. Монголчууд бүтээж чаддаг гэдгийг харуулах гэж бид сэтгэл зүрхээ дайчилж ажилладаг. Манай корпорацийн гишүүн компаниуд дангаараа улс орны хэмжээний томоохон төслүүдэд оролцож ажилладаг. Улс орныхоо бүтээн байгуулалтыг тэргүүлэн гүйцэтгэх нь инженер бидний үүрэг. Гэхдээ бүх зүйл эргээд хөрөнгө мөнгөтэй холбогддог болохоор санхүүжилтэд бэрхшээл учирвал бидний ажилд том саад болдог. Санхүүжилтэд санаа тавьж байгаад баяртай байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22708
0 эможи
keyboard_arrow_up