Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

2015 оны 6 сарын 04

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.06.04/ өргөн барилаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйл дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон тэдний эхнэр /нөхөр/-т орон сууц олгох тухай заалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй, хэлмэгдэгчдийг дотор нь ялгаврлахад хүргэж байна хэмээн иргэд ихээхэн шүүмжилж, уг заалтыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлсээр байгааг хууль санаачлагч тайлбарлав.

Иймд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн ажлын хэсгээс 2011 оны 12 дугаар сарын сүүлчээр хугацаа нь дууссан тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан хугацааг сунгах, зарим хууль, байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан зарим зүйл, заалтыг өөрчлөхөөр төсөл боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22580
0 эможи
keyboard_arrow_up