Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

2014 оны 4 сарын 30

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгтэй  холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг хэлэлцэх, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсоно. Мөн “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай, Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл сонсох юм.

Эдийн засгийн байнгын хороогоор “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2254
0 эможи
keyboard_arrow_up