Ноос ноолуурын салбарын тухай хэлэлцүүлэг болно

2014 оны 4 сарын 29

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны /Лхагва гараг/ 14.00 цагаас Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан нээж үг хэлэх бөгөөд “Ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үзэл баримтлал баримтлал 2020 он” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, “Ноолуурын салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, түүний үр дүн” сэдвээр ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, “Чингис бондын хөрөнгөөс ноолуурын салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан олгосон зээлийн хэрэгжилт, үр дүн” сэдвээр Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл, “Ноос, ноолуурын салбарт Хөдөө аж ахуйн биржийн оролцоо” сэдвээр “ХАА-н бирж” ТӨХХК-ийн клиринг, төлбөр тооцооны албаны дарга Б.Буянхишиг, “Ноолуурын салбарын Жижиг дунд үйлдвэрийн өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээл” сэдвээр “Хатан сүлжээ” ХХК-ийн захирал Б.Бадамханд, “Монголын ХААН ширхэгт” гэрчлэх тэмдгийн ач холбогдол сэдвээр Азийн Хөгжлийн Банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн захирал Ж.Түвшинсанаа нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2235
0 эможи
keyboard_arrow_up