Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орж, салхи шуургатай байна.
2015 оны 05 дугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.