УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өгөв
2015 оны 5 сарын 25
УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар “International New York Times” сонины сэтгүүлч Л.Даниель болон П.Лаура нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.
“International New York Times” сонин нь дэлхийн 160 гаруй орны уншигчдад хүрдэг бөгөөд Европ, Ази, Ойрхи Дорнодын уншигчид ихэвчлэн захиалдаг байна. Энэхүү сонины захиалагчдын 45 хувь нь хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшний уншигчид байдаг байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22200
0 эможи