УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

2015 оны 5 сарын 21

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр /2015.05.21/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гадаад хэргийн хорооны дарга Константин Иосифович Косачевын урилгыг гардуулахдаа, “Ноён К.И.Косачев хоёр орны парламентын хамтын ажиллагааг тогтворжуулах үүднээс мэдээлэл болон туршлага солилцох ихээхэн сонирхолтой байгаагаа уламжлаад эрхэм гишүүн Ж.Энхбаяр таныг тааламжтай үедээ Москвад айлчлахыг урьсан юм”.

Элчин сайд И.К.Азизов мөн Оросын Холбооны Улс нь Монгол Улстай улс төрийн төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйг дурьдав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ саяхан өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн Аугаа их ялалтын 70-н жилийн ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцсон нь Монгол-Оросын найрсаг харилцааг бататгахад түлхэц болсон гэж онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22117
0 эможи
keyboard_arrow_up