УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Мьянмарын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо

2015 оны 5 сарын 21
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс /МХБНУ/-аас Монгол Улсын зарим яам, газрын албан хаагчдад зориулж өчигдөр /2015.05.20/ ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд сургалт зохион байгуулсан.
 
Уг үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мьянмарын парламентын бүлгийн дарга хатагтай Ц.Оюунгэрэл оролцож,  Мьянмарын төлөөлөгчидтэй "Иргэний нийгмийн тогтолцоо, хөгжил" сэдвээр санал солилцлоо. МХБНУ-ын ГХЯ, хотын зөвлөл, ЗГХЭГ, Дотоод хэргийн яам, БХЯ, ХЭҮК, Холбооны ерөнхий прокурор болон бүс нутгийн засаг захиргааны албанаас төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалтын үеэр Монголын тал Шилэн дансны хууль болон Төрийн бус байгууллагын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцсон юм.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22085
0 эможи
keyboard_arrow_up