Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2014 оны 4 сарын 29

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2 асуудал хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар /-ийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүд гараагүй тул С.Ганбаатар гишүүний гаргасан “шаардлагатай импортоор оруулж байгаа тоног төхөөрөмжийг” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг “шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө, мөн өмнөх хуулиар энэ хуулийг ердийн журмаар мөрдөнө гэсэн заалтыг “энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл “хувийн байгууллага сэргээн засварлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд урамшуулья гэж байгааг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд урамшлын журмаар шийдээд явж болохгүй юм уу. Төр татвараа чөлөөлөөд байдаг нь буруу. Харин авсан татвараараа иргэд, байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах арга хэмжээ авч зохицуулалт хийж баймаар юм. Аж ахуйн нэгж, хувь хүнийг дэмжих болохоор орлогын болон НӨТ-ийн татвараас чөлөөлье гэдэг аргыг хэрэглэдэг. Татварыг авдаг журмаараа аваад түүнийг нь зөв зарцуулах нь чухал. Улсын төсвөөс авч байгаа хөрөнгийг орлогын татвараас хөнгөлье гэж байгаа нь ойлгомжгүй байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийн гаргасан хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 18.1.13 дахь заалтыг дэмжих боломжгүй гэсэн саналыг дэмжье гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Тиймээс энэхүү дүгнэлтийг  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2204
0 эможи
keyboard_arrow_up