Ээлжит бус чуулганы тов гарлаа

2014 оны 2 сарын 06

УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сардаа багтаан зарлах сураг дуулдсан ч гуравдугаар сард хийхээр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ. Үүгээр УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 24-нд зарлагдах аж. Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь эдийн засгийг сэргээх, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь эхлүүлэхтэй холбоотой асуудлууд багтжээ. Үүнд нэгдүгээрт, 2014 оны төсвийн тодотгол багтаж байгаагийн зэрэгцээ Өрийн удирдлагын тухай хууль зэрэг төслүүд багтсан юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
220
0 эможи
keyboard_arrow_up