Р.Бурмаа гишүүн шүүхэд хандана

2014 оны 4 сарын 29

УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН-аас хөөсөн тухай мэдээлэл гараад хэдэн өдөр боллоо.  Энэ тухай Р.Бурмаа гишүүн надад албан ёсны шийдвэр ирээгүй гэж байсан юм. Харин тэрбээр өчигдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ намаас хөөх тухай шийдвэр хүлээж авснаа хэлсэн байна.

Тэрбээр “Хөөсүгэй гэсэн тушаал гаргаад хоёрдугаарт УИХ дахь намын бүлгийн гишүүдэд сануулсугай гэсэн байна. Ингэхээр бусад гишүүддээ сануулах шийтгэл өгч байгаа юм уу даа. Ийм нэг шийдвэр гаргасан байна” хэмээн ярьжээ. Хяналтын ерөнхий хороо түүнийг өөрийг нь байлцуулалгүй ийнхүү хөөх шийдвэр гаргасан нь намын дүрэм зөрчсөн гэж тэрбээр үзэж байгаа аж. Тиймдээ ч энэ асуудлаар шүүхэд хандана гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2199
0 эможи
keyboard_arrow_up