Ц.Оюунгэрэл гишүүн "Шилдэг татвар төлөгч иргэн" боллоо

2015 оны 5 сарын 11

2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн татварын Газар хамтран татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан "Дэлхийн хот- Улаанбаатар" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд болж буй "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Улсын Их Хурлын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэлд Нийслэл Улаанбаатар хотын "Шилдэг татвар төлөгч иргэн" хэмээх хүндтэй шагналыг гардууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл 2008 онд "Хан-Уул дүүргийн шилдэг татвар төлөгч иргэн" шагналыг мөн хүртэж байжээ. Тэрээр Хан- Уул дүүргийн Татварын албаны хамт олонд хуулийн дагуу шударгаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо цаг хугацаандаа хэрхэн яаж, ямар татвар төлөх талаар нарийн зөвлөгөө өгч байсанд нь талархал илэрхийлээд Монгол улсын иргэн, эх орондоо хайртай хүн бүрийг татвараа шударгаар төлж байхыг уриаллаа.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21707
0 эможи
keyboard_arrow_up