УИХ-ын Тамгын газар хамгийн олон даатгуулагчтай харилцагч байгууллагаар шалгарав

2015 оны 5 сарын 08

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Сүхбаатар дүүргийн “Хамгийн олон даатгуулагчтай харилцагч байгууллага”-аар шалгарчээ. Ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа Улсын Их Хурлын Тамгын газрыг Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан “Хамгийн олон даатгуулагчтай харилцагч байгууллага”-аар шалгаруулсан тухай хүндэт өргөмжлөлийг өнөөдөр /2015.05.07/ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагууд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагад гардуулан өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21611
0 эможи
keyboard_arrow_up