УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнд оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.06/ Төрийн ордонд болсон Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнд оролцлоо.
УИХ-ын дарга, уяачдын холбоо нь хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохыг тэмдэглээд, зөвлөгөөнд оролцож буй уяачдад амжилт хүслээ.
“Арвагар хээр” холбооноос Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяачид оролцож байна. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.