З.Энхболд Стэнфордын их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа

2015 оны 5 сарын 05

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.04/ АНУ-ын Стэнфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, Жеймс С.Фишкин нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урт хугацаанд яригдаж байгаа гээд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ томилон ажиллуулж байгааг дуулгав.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн улс төр судлал, социологийн ухааны доктор профессор Ларри Даймонд болон тус сургуулийн нийгмийн харилцаа, улс төр судлалын профессор,  Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин нар УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Ноён Ларри Даймонд, Жэймс С.Фишкин нар Монгол Улсад болж буй “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хурал болон “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хуралд оролцож буйгаа УИХ-ын даргад танилцуулаад, Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлттэй холбогдолтой асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх, “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хурлын зохион байгуулагч Г.Занданшатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21469
0 эможи
keyboard_arrow_up