УИХ-ын дэд дарга БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав

2015 оны 5 сарын 02

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.05.01/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Ван Сяолун УИХ-ын дэд даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсад томилогдон ажилласан хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулав.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ноён Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан хугацаанд хоёр орны харилцаанд томоохон ахиц дэвшлүүд гарсан. Тухайлбал, 2011 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бол 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон болохыг онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын төгсгөлд Элчин сайд Ван Сяолуны цаашдын ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21392
0 эможи
keyboard_arrow_up