“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурал болно
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг зохион байгуулна.
Онол практикийн бага хурал 05 дугаар сарын 03-ны өдөр болох тухай хурал зохион байгуулагч Г.Занданшатар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны газар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, "Нэг Монгол" төрийн бус байгууллага, Стратеги академи, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн хамран зохион байгуулж буй энэхүү хурал нь Үндсэн хууль болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн төлөөлөл, оролцоотойгоор шийдвэрлэх, зөвлөлдөх ардчиллын үндэслэлийг Монгол Улсад бий болгоход чиглэгдэх юм. Энэхүү хуралдаанд дотоод гадаадын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд оролцон илтгэл тавьж, асуудлыг нээлттэй хэлэлцэх юм хэмээн Улсын ИХ Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.