Г.Баярсайхан гишүүн 20 гаруй цэцэрлэгт чацарганы шүүс өгөв

2015 оны 4 сарын 30

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 20 гаруй цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг хүлээлгэн өглөө.  Хүүхдүүдийн тархлааг сэргээх, витаминжуулах “Халуун сэтгэл”аяны хүрээнд чацарганы шүүсийг цэцэрлэгийнхүүхдүүдэд бэлэглэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм. “Халуун сэтгэл” аяны хүрээнд цэцэрлэгүүдэд чацарганы шүүс өгөх ажил үргэлжилнэ” гэсэн юм.  02 (2)

Тэрээр “Халуун сэтгэл” аяныг Чингэлтэй дүүргийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн байна. Өнгөрсөн жил Г.Баярсайхан гишүүн дээрх аяныг хэрэгжүүлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21313
0 эможи
keyboard_arrow_up