УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд тус бүр хаалттайгаар хуралдаж байна.
Олонхийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа аж. Үүний дараа УИХ-ын даргын мэдээллийг сонсох юм байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд энэ өдрийн хуралдаанаараа Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм байна. Тус бүлэг дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор бүлгээс ажлын хэсэг байгуулсан аж. Энэ хүрээнд ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Мөн Оюутолгойн гэрээ газрын тухай хуулийг УИХ онцгой эрхэнд авах хэрэгтэй талаар хэлэлцлээ.