Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдлаа

2015 оны 4 сарын 27

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 2 дугаар хуралдаан пүрэв гарагт /2015.04.23/ боллоо.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурал болох юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Их Хурлын даргын 89 дугаар захирамжаар 2015 оны 04 дүгээр сарын 14-нд шинэчлэн байгуулсан. Үндэсний хорооны даргаар УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Р.Гончигдорж ажиллаж байгаа бөгөөд 2 дугаар хуралдаанаараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлын  явцтай танилцан, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөлдсөн юм.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан, 57 гишүүн оронтой. Монгол Улс энэхүү байгууллагад хоёр жилийн өмнө элсэн орсон. Мөн хамтын ажиллагааны түнш байгууллагаар 15 орон ажилладаг хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21172
0 эможи
keyboard_arrow_up