УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн номын өдрийн өдөрлөгт зочлов

2015 оны 4 сарын 23

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.23/  “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордонд зохион байгуулж буй номын өдөрлөгт зочлов.

Төрийн ордонд болж буй уг номын өдөрлөгт хэвлэл, номын худалдаа эрхлэгч 9 байгууллага оролцож, шинээр хэвлэгдсэн ном товхимолуудаа танилцуулан, худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг авч байгаа юм.

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Америкийн Монгол судлалын төвөөс УИХ-ын Тамгын газрын номын санд англи хэлээр хэвлэгдсэн хууль эрх зүй, эдийн засаг, маркетинг, менежмент болон бусад шинжлэх ухааны 163 нэрийн 430 гаруй номыг   хандивласан бөгөөд УИХ-ын дарга эдгээр бүтээлүүдийг үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар 5 дахь жилдээ Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд  Номын өдөрлөг зохион байгуулж байна хэмээн  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21074
0 эможи
keyboard_arrow_up