Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2015 оны 4 сарын 23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.35 цагт эхэллээ. Хуралдаанд нийт 76 гишүүн оролцох ёстойгоос 40 нь хүрэлцэн ирж, ирц 52.9 хувь хүрсэн тул чуулганы хуралдаан эхлээд байгаа юм. Энэ өдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг энэ өдрийн хуралдааны хэлэлцүүлгээс хойшлуулж өгөх хүсэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тавилаа. Тэрээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах болсон шалтгааныг “Сантай холбоотой асуудлаар Сангийн сайдаас бүлэг дээр байлцуулж мэдээлэл авах гэсэн боловч гадаадад ажиллаж байсан тул чадаагүй. Олон сан байдаг боловч өрөнд орсон, үйл ажиллагааныхаа хүрээнд ажиллаж чадаагүй байдаг тул энэ бүхнийг нягтлах шаардлага байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Асуудлыг хэлэлцэх үед нь саналаа тавь” гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21048
0 эможи
keyboard_arrow_up