Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив

2015 оны 4 сарын 22

УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн боловч санал хураах үеэр гишүүдийн ирц дутуу байсны улмаас нэг саналын зөрүүгээр дэмжигдсэнгүй. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжих боломжтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20955
0 эможи
keyboard_arrow_up