Ч.Улаан сайдын байр суурь юу байв?
Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа. Гишүүдийн олонхи нь буюу 49 нь уг тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй саналыг өгсөн бөгөөд 15 гишүүн эсрэг санал буюу дэмжихгүй гэсэн санал өгсөн байна.
Тэгвэл зарим гишүүний байр суурьнаас хүргэх бол Сангийн сайд Ч.Улаан: Татварын хэмжээг дахиж нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй бөгөөд харин 90%-ийг буцаан олгохоор УИХ руу оруулсан байгаа. НӨАТ-ын хяналтын татвар гэх агуулгад түшиглээд аж ахуй нэгжүүдийн жилийн эцэст төлсөн нийт татварынх нь 20 хүртэл хувийг буцаан олгох төслийг хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Татварын шатлалыг цөөрүүлэхээр судлаж байна гэлээ.